fitness
  • 58 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

Бүх нийтээр дагаж мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар батлууллаа.

Гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлыг мэргэжлийн судлаачдад танилцуулж, тэдний саналыг зөв бичих дүрэмдээ тусгаж, боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 9-ний ээлжит хурлаар танилцуулсан байна. 

"Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 2025 оны долоодугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг эмхэтгэн найруулж, журамлан боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм.

2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт бүх нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, МУИС, МУБИС, ОУ-ын Монгол Судлалын Холбоо, СУИС, Боловсролын хүрээлэн, МОНЦАМЭ агентлаг болон ЕБС-ийн монгол хэлний багш зэрэг 60 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийн төсөлтэй танилцсан байна.

Эх сурвалж: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн