fitness
  • 62 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 5 сая тонныг давж өмнөх жилийн мөн үеэс 2.1 дахин нэмэгджээ.
 
Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол 2026 онд 5,008,346 тонн болж, өмнөх оны мөн үеэс 2,576,320 тонноор өссөн үзүүлэлттэй байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсний экспортын тогтвортой урсгалыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл болон логистикийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр баталсан төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг ийнхүү үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЭТТ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн