Олон улсын олимпын хорооны Кристи Ковентри шинэ шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тэрээр "Олимпын наадамд хамгийн өчүүхэн ялгаа ч ялалт, ялагдлыг шийддэг. Тиймээс биологийн эрэгтэй хүмүүс эмэгтэй ангилалд өрсөлдөх нь шударга биш хэмээн онцолсон байна.
Шинэ журмын гол өөрчлөлтүүд
1.Олимп болон ОУОХ-ны ивээл доор зохион байгуулах бүх тэмцээний эмэгтэй ангилалд зөвхөн биологийн эмэгтэйчүүд оролцоно
2.Тамирчны хүйсийг генийн шинжилгээгээр (карьерын хугацаанд нэг удаа) баталгаажуулна
Дүрмийг бүх төрлийн спорт (хувийн болон багийн)-д мөрдөхөөр боллоо.