fitness
  • 326 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон  тус яамны газар, хэлтсийн захирлууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг залуусыг өндөр хөгжилтэй орнуудад сурах, ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулав.

Тэрбээр, Ажиллах болон амрах визийн харилцан ойлголцлын санамж бичгийг Австрали улстай 2022 оны гуравдугаар сард байгуулсан. Энэ нь жил бүр 18-30 насны 100 хүртэлх тооны залуусыг Австралид ажиллаад, сурах боломжийг бүрдүүлсэн хөтөлбөр юм.  

2022 оны долоодугаар сараас эхлэн 264 иргэн хүсэлтээ илгээж, виз мэдүүлсэн. Үүнээс тодорхой шалгууруудыг хангасан 100 иргэн виз авч Австрали улсыг зорьсон. Дараагийн бүртгэл 2023 оны долоодугаар сард эхэлнэ.

Ийм хөтөлбөрүүдийг бусад өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлэх замаар монголчуудын сурах, ажиллах сонирхолтой орнуудад ГХЯ-наас саналууд тавьж байгаа. Ерөнхий сайдын Герман улсад хийсэн айлчлалын үеэр мөн энэ саналыг тавьсан. Залуусыг амрах, ажиллах нөхцөлөөр хангах боломжуудын бүрдүүлэхийн тулд онцгой анхаарч ажиллана гэв. 

Бусад мэдээ

“Цахимд хэвшье”  аян   баруун  бүсэд   үргэлжилж ажиллаж байна

“Цахимд хэвшье” аян баруун бүсэд үргэлжилж ажиллаж байна

ЦХХХЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” баруун бүсийн дөрөв дэх аймагтаа б

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд бол дараах шийдвэрүүдийг гаргалаа

Ариунзул С.
Ариунзул С.