fitness
  • 50 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг олон улсад нээлттэй зарласан. 

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны 3-р сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, нээлтийн хурлыг мөн өдрийн 14:00 цагт саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгж, консорциумын төлөөллийг байлцуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулжээ. 

Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлсэн байна. 

Тэдгээр ААН нь онголын баялгийг дэлхий үнэлж, Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм.  

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан гурав хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих юм.  

Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахпаа Монголын хүртэх өгөөж 51 хувиас багагүй байна гэж байр суурийг Засгийн газар илэрхийлж байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн