fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг.

Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай байдаг.

Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог аж.

Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн