fitness
  • 39 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Н... нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.

Харин тэр 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 69 сая, 582 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үл хөдлөх хөрөнгөтэй, 292 сая төгрөгийн хадгаламжтай, 49 сая төгрөгийн мал аж ахуйтай, автомашингүй хэмээн мэдүүлжээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын ажилласан байдал:

  • 1998-2005 он Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК - ХБНГУ КFW банк төслийн инженер,
  • 2005-2013 он Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК - Гүйцэтгэх захирал,
  • 2013-2016 он Монголын Эрчим хүчний Ассоциаци - Зөвлөх инженер,
  • 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл Эрчим хүчний яам - НБХ хэлтсийн дарга,
  • 2016-2020 он Эрчим хүчний яам - Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2020 оны 8 дугаар Эрчим хүчний яам - Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,
  • 2020-2022 он Эрчим хүчний яам - Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2022-2025 он Эрчим хүчний яам - Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2025 оны 8 дугаар сар Эрчим хүчний яамны - Төрийн нарийн бичгийн дарга
  • 2025 оны 9 дүгээр сар Зам, тээврийн яамны - Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн