fitness
  • 75 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл болон орон нутагт гал түймрийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, орон сууц, хувийн байшин, худалдааны төвүүд өртөн шатжээ. Мөн ой, хээрийн түймрийн улмаас олон мянган га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо автомашины сэлбэгийн дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Б-ийн16х60 метрийн хэмжээтэй 2 давхар авто сэлбэг худалдааны төвийн 2 дугаар давхрын коридорт 12 метр.кв орчим хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход иргэн Э-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж нурсан, залгаа баригдаж байсан 7х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 24 дүгээр хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыгг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 36 иргэн /21 том хүн, 15 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 4 дүгээр давхрын 10 тоот Айлаас гал гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 106 метр.кв 3 өрөө байр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 123 иргэн /58 том хүн, 65 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.

Дорнод аймаг, Баянтүмэн сум 4 дүгээр баг /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Баянтүмэн” амралтын газрын 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн "Арц холбоо уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км/ БНХАУ-аас  хээрийн гал түймрийн орж ирсэн тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн  нийт 31 хүн, 4 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.19-ний өдрийн 02:21 цагт цурамд оруулан, мөн өдрийн 09:06 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 10000 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр багийн “Билүүт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, “Төхөм”-ийн уурхайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 39 хүн, 7 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.18-ны өдрийн 20:02 цагт цурамд оруулан, 04.19-ний өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 400 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймаг, Жаргалтхаан сум 5 дугаар багийн “Холбоо нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 3 км/ Хогийн цэгээс хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цэнхэрмандал суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус газрын Батноров сум дахь 42 дугаар анги, Баянмөнх суманд  хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Жаргалтхаан сумын Мэргэжлийн ангий, Мөрөн сумын Мэргэжлийн анги, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн анги, Баянмөнх сумын Мэргэжлийн ангийн  нийт 94 хүн, 17 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 20:15 цагт цурамд оруулан, 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 5400 га талбай өртөж шатсан байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн