fitness
  • 105 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Сүүлийн жилүүдэд цахим залилан, мэдээллийн алдагдал, шинэ төрлийн халдлагууд бизнесийн өдөр тутмын эрсдэл болж, кибер аюулгүй байдал нь байгууллагуудын хувьд стратегийн түвшний асуудал болоод байна. 

Тэгвэл энэ нөхцөлд энэ чиглэлийн мэдлэг, шийдлийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ай Ти Зон компаниас санаачлан зохион байгуулдаг Security Transformation Forum 2026 оны 5 дугаар сарын 13-нд болно. Энэ жилийн форум “Human + AI | Redefining Cybersecurity” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд хүний туршлага болон хиймэл оюуны боломжийг хослуулсан хамгаалалтын шинэ шийдлүүдийг танилцуулах аж.

Форумд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд, технологийн үйлдвэрлэгчид, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцэнэ. Мөн бодит орчинд шийдлүүдийг танилцуулах demo хэсгүүд багтаж, оролцогчид халдлагыг хэрхэн илрүүлж, хариу арга хэмжээ авч байгааг шууд үзэх боломжтой.

Арга хэмжээнд Fortinet, Thales, Cisco, SailPoint, Veeam, Everpure, OPSWAT, Sophos, Protelion, Ivanti зэрэг олон улсын технологийн компаниудын төлөөлөл болон дотоодын экспертүүд оролцож, туршлагаа хуваалцах юм.

Жилээс жилд цар хүрээ, оролцогч талуудын бүрэлдэхүүн нь нэмэгдэж буй энэхүү форум нь олон улсын чиг хандлага, бодит хэрэглээ, технологийн хөгжлийг Монголын зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан харуулах талбар болсоор ирсэн.

STF 2026 нь кибер аюулгүй байдлын чиглэлд шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүдийн хувьд бодит шийдэл, туршлага, шинэ хандлагын талаар нэг дороос ойлголт авах боломжтой чухал арга хэмжээ юм.

Бүртгүүлэх холбоос: stf.itzone.mn

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн