Энэ сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи 10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...+4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.