fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Засгийн газрын 81 дүгээр тогтоол 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гарч, Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталсан. Leginfo.mn сайтад нээлттэй байршсан энэ журамтай иргэд, олон нийт танилцан, мэдээлэл авах боломжтой.

Энэ журмын зорилго нь орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийг бүртгэнэ. Дараа нь сонгон шалгаруулалтаар төрийн өмчийн орон сууцыг хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх болон төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэ журмаар сонгон шалгаруулалтыг явуулах юм байна.

skip-share

Түрээслээд өмчлөх орон сууцанд амьдрах гэрээ байгуулбал сар бүрийн түрээсээс гадна урьдчилгаа бүрдүүлэх нэмэлт төлбөрөө мөн сар бүр төлнө.

Орон сууц хөлслөгч нь өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулах ба орон сууц хөлслөх төлбөрөөс гадна энэ журмын 10.2-т заасан урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор 5 хүртэл жилийн хугацаанд графикийн дагуу нэмэлт төлбөрийг сар бүр төлнө.

Өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдсэний дараа үлдэгдэл төлбөрийг бэлэн төлөлтөөр, банкны зээлээр, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах зэрэг хувилбарын аль нэгээр харилцан тохиролцож төлнө. Өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлснээс хойш үлдэгдэл төлбөрийг 1 жилд багтаан төлөх бөгөөд энэ хугацаанд орон сууц хөлслөх төлбөрийг компанид төлнө.

Жишээ нь, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууц хөлслүүлэхэд урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ нь орон сууцны нийт үнийн 30 хувиас доошгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн 120 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд түрээслээд өмчлөх хэлбэрийн гэрээ байгуулан оршин суулаа гэхэд тэнд таван жил амьдрах хугацаандаа 36 сая төгрөгийн (30 хувь) урьдчилгаа хуримтлуулах ёстой. Мөн үүн дээр сар бүр түрээсийн төлбөр төлнө.

Үлдсэн 84 сая төгрөгийг бэлнээр төлөх, эсвэл ипотек болон банкны зээл зэргээр 1 жилийн дотор шийдэх нөхцөлтэй байх нь. Тэгэхээр түрээслээд өмчлөх орон сууцанд амьдрах гэрээ байгуулбал сар бүрийн түрээсээс гадна урьдчилгаа бүрдүүлэх нэмэлт төлбөрөө мөн сар бүр төлөх юм байна.

Өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууцны нийт төлбөрийг төлж дууссан тохиолдолд гэрээг дуусгавар болгож, орон сууцыг иргэний өмчлөлд шилжүүлнэ. Хэрэв сар бүрийн түрээсээ болон урьдчилгааны мөнгөө төлөөгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууц хөлслөх гэрээг цуцлах аж.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журмаас унших боломжтой. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн