fitness
  • 57 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх зорилготой “KIDS EXPO 2026” нэгдсэн үзэсгэлэн, яармаг эхлэхэд 3 хоног үлдээд байна.

Тус арга хэмжээ 2026 оны 5-р сарын 29- өөс 6-р сарын 1-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хүүхэд, гэр бүлийн чиглэлийн хамгийн том арга хэмжээ болох юм.

Энэхүү нэгдсэн үзэсгэлэн яармагт салбартаа тэргүүлэгч, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллага оролцож, хүүхэд болон гэр бүлд зориулсан шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэл:

  • Хүүхдийн хувцас, аксессуар, гэр ахуй,
  • Тоглоом танин мэдэхүй
  • Боловсрол хөгжмийн сургалт
  • Хүүхдийн хоол Эрүүл мэнд

Арга хэмжээний үеэр худалдан авалт хийхээс гадна гэр бүлээрээ баяраа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайлбал, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн уралдаан, гар урлалын хэсэг, хүүхдийн тоглоомын болон амралтын тусгай бүсүүд ажиллах бөгөөд амтат хоол, амттан зэрэг гэр бүлүүдэд зориулсан тав тухтай орчныг нэг дор шийдсэн байна.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд бүх насны хүүхдүүдэд зориулан “KIDS GOT TALENT” хөтөлбөрийг зохион байгуулж, төв тайзыг нээлттэй үлдээж байгаа юм.

Энэхүү тайз нь өөрийн авьяасаа бусдад чөлөөтэй харуулах хүсэлтэй хүүхэд бүрд нээлттэй үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой. Хүүхдүүд дуу, хөгжим, бүжиг, жүжиг, шүлэг унших болон циркийн үзүүлбэр зэрэг дуртай төрлөөрөө тайзнаа гарч, авьяасаа чөлөөтэй үзүүлэх боломжтой. Анги хамт олон, найз нөхдөөрөө нэгдэн төв тайзыг эзэгнэж нэгэн өдрийг дурсамжтай өнгөрүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

“KIDS EXPO 2026” нь гэр бүлүүдэд нэг дор дурсамж бүтээх, суралцах, хөгжилдөх, худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн “гэр бүлийн нэгдсэн” томоохон арга хэмжээ тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих:

Утас: 9191-9442, 8859-6771, 91168944

И-мэйл: info@ubexpo.mn

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн