Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд Барилгачдын гудамжнаас Залуучуудын гудамж чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеэр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр хаана.
Нэгдүгээр хорооллын арын авто замыг Дэлхийн Банкны санхүүжилтээр өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн бөгөөд Макс рөүд, Арж капитал компанийн түншлэл гүйцэтгэж байгаа юм.