БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/:
Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.
Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг. Иймд
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар