fitness
  • 60 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нас барсан иргэдийн 1072 хувьцааг хууль ёсны өв залгамжлагчдад нь шилжүүлэх, түүнд оногдох ногдол ашгийг шилжүүлэх Засгийн газрын тогтоол 2026 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Нас барсан иргэний ар гэрийнхэн: 

1-рт, ҮЦТХТ-ийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг кирил том үсгээр бичиж илгээхэд тухайн иргэний 1072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг өгнө. Ингэснээр хэдэн хувьцааг байгааг мэднэ. 

2-рт, Өөрт ойр байгаа нотариатад очиж нас барсан иргэний хувьцаа болон түүнд оногдох ногдол ашгийн мэдээллийг авч болно.

Нотариатчдын танхимаас иргэний мэдээлэлд үндэслэн “Өв залгамжлалын гэрчилгээ”-г цахим системд байршуулна. Гэрчилгээг байршуулсны ҮЦТХТ-өөс өвлөгдөж буй хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Бүртгэж баталгаажуулсан тухай мэдээллийг И-Монголиа ситемээр иргэдэд хүргэнэ. 

АНХААРАХ ЗҮЙЛ.

Ингэснээр 1072 хувьцааг өвлөн авах эрх нээгдэнэ. Гэхдээ 1072 хувьцаанд оногдох ногдох ашгийг өвлөх хүсэлт гаргаснаас хойш нэг жилийн дараа буюу 2027 оны 6-р сарын 1-нээс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Учир нь тухайн нас барсан иргэний хувьцааг эзэмших эрх бүхий өөр иргэн 2026 оны 6-р сарын 1-нээс хойш хүсэлт гаргаж болно. 2027 оны 6-р сарын 1-нийг хүртэл өөр иргэн хувьцааг өвлөх хүсэлт гаргаагүй бол татгалзсан гэж үзэж ногдол ашгийг хүсэлт гаргасан иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

Харин насанд хүрээгүй хүүхэд нас барсан тохиолдолд 1072 хувьцааг хүсэлтийн дагуу эцэг, эхэд нь өвлүүлж, ногдол ашгийг эцэг эхэд нь шууд шилжүүлнэ. Учир нь хүүхдийн хувьд эцэг, эх нь хууль ёсны өв хүлээн авагч болно гэж үзнэ гэсэн мэдээллийг нотариатчид иргэдэд өгч байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн