fitness
  • 93 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

ОХУ-ын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский Дом”-д Сергей Карякины нэрэмжит шатрын клубийн нээлтийн ёслол боллоо. Тус клубын үйл ажиллагааг Монгол Улсын шатрын шигшээ багийн тамирчин, сонирхогчдын дээд ангиллын дэлхийн хошой аварга, Монгол Улсын аварга, Олон улсын мастер Баяржаргалын Баярмаа хариуцан ажиллах юм.

Шинээр байгуулагдсан клуб нь хүүхэд, залуучуудын дунд оюуны спортыг хөгжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа холбоог бэхжүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд “Русский Дом”-ын хэрэгжүүлж буй “Шатрын дипломат харилцаа” олон улсын төслийн нэг хэсэг юм.

Нээлтийн ёслолд Монголын шатрын холбооны Ерөнхий бичгийн дарга Ж.Амгалан, үе үеийн шилдэг шатарчид, дасгалжуулагчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл болон шатар сонирхогчид оролцов.

Шатар нь нас, үндэс угсаа, соёлын ялгааг үл харгалзан хүмүүсийг нэгтгэдэг нийтлэг хэл болсон спорт билээ. Тус клуб нээгдсэнээр Улаанбаатар хотод тэмцээн уралдаан, сургалт, мастер класс, олон улсын уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна.

Төслийг ОХУ-ын Россотрудничество агентлаг, Сергей Карякины шатрын клуб, Москва мужийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн