fitness
  • 90 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 23 цагийн өмнө

Засгийн газрын 143 дугаар тогтоолоор зарим аймгуудын баяр наадам болон хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах хугацааг тогтоосон. Тус тогтоолын дагуу

  • Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын наадам энэ 24-26-нд,  
  • Орхон аймгийн  баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн наадам энэ сарын 23-25-нд,
  • Баянхонгор аймгийн 85 жилийн ойн наадам энэ сарын 25-26-нд болно.

Наадмын дараах цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар өнөөдөр/2026.07.20/ шуурхай хурал зохион байгууллаа. Тус хурлаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

-Засгийн газрын тогтоолоор батлагдсан Сүхбаатар аймагт болох Зүүн бүсийн Даншиг хурдан морины уралдаанд томилолтоор ажиллах мэргэжилтнүүдийг томилох, бэлтгэлийг хангах;
-Хугацаат албан бичгүүдийг яаралтай хааж дуусгах;
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх зэрэг цаг үеийн чанартай ажлуудыг багтаав.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн