fitness
  • 161 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 23 цагийн өмнө

Олон улсын математикийн олимпиад,  тэмцээн маш олон. Чансаа өндөртэй, хамгийн нэр хүндтэй, математикийн ДАШТ гэж хэлж болох нь International Mathematical Olympiad (IMO). Энэ олимпиадыг 2029 онд Монголд зохион байгуулах эрхийг аваад буй.

Харин тун удахгүй, ердөө хоёрхон хоногийн дараа буюу 2026 оны 7-р сарын 22-ноос Улаанбаатар хот, Налайх дүүрэгт олон улсын математикийн өөр нэгэн тэмцээн эхлэх гэж байна. Энэ бол International Mathematics Competition (IMC) олон улсын математикийн тэмцээн юм.

ТЭМЦЭЭНИЙ ЭХЛЭЛ:

Анх Олон улсын залуучуудын математикийн тэмцээн (IWYMIC) нэртэйгээр 1999 онд Тайванийн Гаошюн (Kaohsiung) хотод болжээ. Гаошюний Үндэсний Багшийн Их Сургуулийн профессор Леоу Сиан (Leou Hsian)-ы санаачилгаар эхэлсэн уг тэмцээнд математикийн хичээлд онцгой сонирхолтой дунд сургуулийн сурагчид оролцдог байв. Эхний жилүүдэд оролцогч багууд голчлон Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирдэг байсан бол аажмаар олон улсын хэмжээнд өргөжин тэлж, жил бүр өөр өөр улс орон зохион байгуулагчаар ажиллах болсон.

Мөн 2003 онд Таиландын Боловсролын яамны доктор Кажорнпай Прамотеги (Kajornpai Pramote)-ийн санаачилгаар EMIC нэртэй олон улсын математикийн тэмцээнийг эхлүүлсэн. Энэ тэмцээнийг 2003-2007 онд Энэтхэг, Филиппин, Индонез, Хонконг зэрэг улс ээлжлэн зохион байгуулжээ.

Харин 2008 онд Таиландын Боловсролын яам IWYMIC, EMIC тэмцээнийг нэгтгэж уг арга хэмжээг албан ёсоор Олон улсын математикийн тэмцээн (IMC) гэж нэрлэх болсон. Түүнээс хойш IMC нь олон улсын бага, дунд ангийн сурагчдын математикийн ур чадварыг сорьдог нэр хүндтэй тэмцээн болж хөгжжээ.

Вьетнамын Дананг хотод 2025 онд болсон олон улсын математикийн тэмцээн. Эх сурвалж: IMCВьетнамын Дананг хотод 2025 онд болсон олон улсын математикийн тэмцээн. Эх сурвалж: IMC

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

IMC нь үндсэн хоёр ангиллаас бүрддэг:

  • EMIC – Key Stage II ангилал (Бага боловсролын ахлах түвшин)
  • IWYMIC – Key Stage III ангилал (Дунд боловсролын бага түвшин)

Хоёр ангилал тус бүр хувийн болон багийн төрөлтэй. Тэмцээнд зөвхөн урилгаар оролцоно. Баг бүр дээд тал нь зургаан гишүүнтэй байх ёстой (багийн ахлагч болон орлогчоос гадна дөрвөн сурагч). Хэрэв баг нь 3-аас цөөн гишүүнтэй бол зөвхөн хувийн төрөлд оролцох боломжтой бөгөөд багийн төрөлд оролцохыг зөвшөөрөхгүй. Багийн гишүүн тус бүр 650 ам.доллар төлөх шаардлагатай.

Оролцогчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Key Stage II (Бага боловсролын ангилал):

  • Оролцогч 2012 оны 7-р сарын 22-ны өдөр буюу түүнээс хойш төрсөн байна. Гэхдээ 2012.07.22–2013.07.21-ний хооронд төрсөн хүүхэд насны хувьд оролцох боломжтой ч бага сургуулийн сурагч мөн гэдгээ сургуулийн тодорхойлолтоор батлах шаардлагатай.

Key Stage III (Дунд боловсролын ангилал):

  • Оролцогч 2009 оны 7-р сарын 22-ны өдөр буюу түүнээс хойш төрсөн байна. Гэхдээ 2009 оны 7-р сарын 22-ноос 2010 оны 7-р сарын 21-ний хооронд төрсөн бол дунд ангийн сурагч гэдгээ сургуулийн тодорхойлолтоор баталгаажуулна.

Оролцогчид дээрх шаардлагыг хангаагүй бол гаргасан амжилтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

ТЭМЦЭЭНИЙ БОДЛОГО, ДААЛГАВАР:

Энэ жилийн IMC 2026 тэмцээний даалгаврууд нь монгол, англи, хятад хэл дээр байна. "Key Stage II" болон "Key Stage III" ангилал тус бүр арван бодлоготой. Хувийн тэмцээн нь тус бүр 10 оноотой 15 бодлогоос бүрдэх бөгөөд боломжит дээд оноо нь 150 байна. Хариултын хуудсан дээрх зориулалтын хэсэгт зөвхөн араб цифр (0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэх мэт) бичнэ. Гүйцэтгэх хугацаа 90-120 минут.

Харин багийн тэмцээн нь мөн адил 10 бодлогоос бүрдэх бөгөөд бодлого тус бүрийг тусдаа цаасан дээр хэвлэсэн байна. Багийн гишүүн тус бүр багадаа нэг бодлогыг бодох ёстой. Гишүүн бүрд өөрт хуваарилагдсан бодлогыг бие даан бодож гүйцээхэд 35 минутын хугацаа олгоно. Энэ үед хоорондоо хамтран ажиллах болон хэлэлцэхийг хориглоно. Харин 40 онооны үнэлгээтэй сүүлийн хоёр бодлогыг багаараа хамтран бодоход 25 минутын хугацаатай. Нийт оноо 400, нийт хугацаа 70 минут.

Оролцогчид тэмцээний танхимд тооны машин, гар утас, ухаалаг цаг болон бусад электрон төхөөрөмж авч орохыг хориглоно. Бодлогын саналуудыг MIMC 2026-гийн Эрдмийн зөвлөл зохион байгуулагч болон оролцогч орноос урьдчилан хүлээн авч хэлэлцэн бэлтгэдэг байна. (Эх сурвалж: https://imcompetition-official.org/)

Монгол Улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт байрлах Герман, Монголын Ашигт малтмал, технологийн их сургуулийн байранд 2026 оны 7-р сарын 22-27-ны өдрүүдэд болох энэхүү олон улсын математикийн тэмцээнд оролцохоор Канад, Болгар, Румын зэрэг орноос сурагчид иржээ. Монгол Улсаас энэ тэмцээний бага ангийн ангилалд 39, дунд ангийн ангилалд 41 сурагч оролцохоор бүртгүүлсэн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн