fitness
  • 417 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд байгаль орчны салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, зам тээврийн салбарын хууль тогтоомжуудад авлигын эрсдэл үүсэх эсэх асуудлаар санал солилцож, төрийн 65 байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөг үнэлэх ажлыг гүйцэтгэв.

Өнгөрсөн долоо хоногт Авто тээврийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгалаа. 

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба, УБЕГ, ХХҮЕГ, И-Монгол академи ТӨҮГ байгууллагын үйл ажиллагаанд хамаарах мэдээллийн мөрөөр ажиллав. 

Бусад мэдээ

Баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

Баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар т

СОНСГОЛ: “ЭТТ” ХК-ийн нүүрс олборлолт, худалдан авалттай холбоотой 8 асуудал хэлэлцэнэ

СОНСГОЛ: “ЭТТ” ХК-ийн нүүрс олборлолт, худалдан авалттай холбоотой 8 асуудал хэлэлцэнэ

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.