"Солонго 1, 2" орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ. Тус орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгоно. Төслийг Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци /ТОСК/ хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн 2048 айлын орон сууцыг наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулах юм.
Түрээслэгч орон сууцныхаа түрээсийг тав хүртэлх жилийн хугацаанд төлөхөөс гадна нэмэлт төлбөр төлж урьдчилгаа бүрдүүлнэ. Орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд зээлд хамрагдах боломжтой. Жишээлбэл, иргэн 150 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд таван жил оршин суух хугацаандаа 45 сая төгрөгийн урьдчилгаа хуримтлуулах ажээ.
Урьдчилгаан дээр нэмээд сар бүрийн түрээсээ төлнө. Улаанбаатар хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5-2 хувиар тооцож, зохих журмуудыг тусгаж шинэчилсэн. Түрээсийн орон сууцны үнийг нэг м.кв тутамд 11,000-15,000 төгрөг байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, 42 м.кв орон сууцыг 462,000-780,000 төгрөгөөр түрээслэх юм.
Орон сууц нь 42-52 м.кв талбайтай, хоёр болон гурван өрөө байр баригджээ. Уг хорооллын байруудад тусдаа угаалгын өрөө, гурван давхар шилэн цонх, шалны дуу чимээ тусгаарлагч, ашиглалттай дээвэр, домофон систем зэрэг дэвшилтэт технологи ашигласан. Мөн хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь шийдсэн. Бүх барилгуудад нарны гэрэл жигд хүртээмжтэй тусах тал дээр анхаарч төлөвлөжээ.
"Солонго 1, 2" орон сууцыг түрээслэнгээ өмчлөхийн тулд иргэн дараах шаардлагыг хангасан байх ёстой.
Түрээслээд өмчлөх байранд дараах бүлгийн хүмүүс хамрагдах боломжтой. Үүнд:
Иргэдийн хүсэлтийгэнэ цахим сайтаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдээс цаасан материал шаардахгүй. Бүх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Иргэд хүсэлт илгээхдээ дараах дарааллаар бүртгүүлнэ. Үүнд:
Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 болон түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно. Түрээслээд өмчлөх орон сууцанд бүртгүүлэхийг хүсвэл дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын:
"Солонго 1,2" орон сууцыг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байна. 17.19 га талбайд нийт 5002 айлын орон сууцны хорооллыг 2024-2027 оны хооронд барьж ашиглалтад оруулах юм.