fitness
  • 45 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Улирлын урьдчилсан төлөв

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 9–11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг болно.

Улирлын төлөвтэй холбоотой нэмэлт мэдээллийг УЦУОСМХ-ийн ХОУТЗСХ-ээс болон 11–326606 дугаарын утсаар авах боломжтой. 

Агаарын температур:

Есдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2... +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12... +18°С, бусад нутгаар +8... +12°С дулаан байдаг (Зураг 1а). Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С, бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг (Зураг 3а).

Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг (Зураг 5а).

Хур тунадас:

Есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна (Зураг 2а).

Аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна (Зураг 4а). Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна (Зураг 6а).

2026 оны 9–11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).

Зураг 1а. 9 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020)

Зураг 1б. 2026 оны 9 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) 

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан,

Н–агаарын температур ОЖД–ын орчим, 

Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Хөсгөлийн нутаг, Говь–Алтайн хойд Архангайн баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2б). 

Зураг 2а. 9 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 2б. 2026 оны 9 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим,
Б–хур тунадас ОЖД–аас бага,
И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Аравдугаар сар:

Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна (Зураг 3б).

Зураг 3а. 10 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)

Зураг 3б. 2026 оны 10 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) 

 [Д–агаарын температур ОЖД–аас дулаан, 

Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4б). 

Зураг 4а. 10 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 4б. 2026 оны 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Б–хур тунадас ОЖД–аас бага,

Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

Арваннэгдүгээр сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).

Зураг 5а. 11 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

Зураг 5б. 2026 оны 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан,

Н–агаарын температур ОЖД–ын орчим,

Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6б).

Зураг 6а. 11 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 6б. 2026 оны 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Б–хур тунадас ОЖД–аас бага,

Н–хур тунадас ОЖД–ийн орчим,

И–хур тунадас ОЖД–аас ахиу]

ЗӨВЛӨМЖ

Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байна.

Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарна уу.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн