fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын даргын ивээл дор ирэх сарын 5-9-нд Улаанбаатар хотод болно. Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх юм. 

Энэхүү тэмцээн нь Азийн Волейболын Холбооны харьяа Зүүн Азийн Волейболын Холбооны гишүүн орнуудын үндэсний шигшээ багуудын албан ёсны тэмцээн. Анх 1998 онд зохион байгуулагдсан түүхтэй. 

Манай улс 2000, 2008, 2015, 2017 онуудад энэ тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ жилийн хувьд олон улсын волейболын холбооноос шаарддаг, зориулалтын төхөөрөмж, гэрэлтүүлэг, дуу дүрсний өндөр чанар, дэлгэцийн шийдлүүдийг ашиглана. Тэмцээн болох заалыг иж бүрэн тохижуулж, олон улсын стандартад нийцүүлсэн гэж “Уранган палас” компанийн ерөнхий менежер Э.Нямжав өнөөдөр мэдээлэв. 

Мөн заалны суудлын зохион байгуулалт, тасалбар борлуулалт, аюулгүй байдал, хөгжөөн дэмжигчдэд зориулсан үйлчилгээний хэсгүүдийг тав тухтай байхаар төлөвлөжээ. Олон улсын тамирчид, шүүгчид, зочдыг угтах, байрлуулах, тээвэрлэх, хүнсний аюулгүй байдал болон эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу, чанд сахин зохион байгуулж байна гэв. 

Тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртжээ. Эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дөрөвдүгээр байр эзэлж байв. Энэ жилийн тэмцээнд оролцох эрэгтэй шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр бэлтгэл сургуулилалтаа эхлүүлжээ. Гадаадын мэргэжлийн лигт тоглож буй Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн  юм.



Эцсийн бүрэлдэхүүнийг тэмцээний өмнө албан ёсоор зарлана гэв. Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин, багийн ахлагч М.Цэрэнбаатар “Тэмцээний бэлтгэл сургуулилалт олон сарын турш системтэй, өндөр ачаалалтай явагдсан. Тамирчдын биеийн болон сэтгэл зүйн бэлтгэл бүрэн хангагдсан.

Гадаад дасгалжуулагч олон улсын, орчин үеийн тактик, тоглолтын шинэ систем нэвтрүүлсэн нь багийн тоглолтод эергээр нөлөөлсөн. Бид хүчтэй өрсөлдөгч гэж үзэж буй Япон, Солонгос, Тайванийн тоглолтын бичлэгт дүн шинжилгээ хийж, багуудыг судалсан” гэв. 

Монголын Волейболын холбооны (МВХ) Дэд ерөнхийлөгч Г.Ууганчимэг “Энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар Олон Улсын Волейболын Холбооны (FIVB) итгэлийг хүлээж, цаашид Азийн болон дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг эх орондоо хүлээн авах суурь тавигдаж, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

МВХ үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтыг олон улсын жишигт нийцүүлэн хангах, дасгалжуулагч, шүүгчдийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлж байна” гэсэн юм. 

Энэ тэмцээн залуу тамирчдад олон улсын скаут, агентлагуудын хараанд өртөх, цаашлаад гадаадын томоохон лигүүдэд легионер тамирчнаар тоглох шинэ боломжийг нээх 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн