Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, зохицуулагч Л.Дашмягмаржав нарын ажиллах томилолтын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар тус хорооны удирдлагыг шинэчлэн томиллоо.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг, орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзийг тус тус хоёр жилийн хугацаатай томилсон байна.