fitness
  • 96 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын чөлөөт бөхийн төрөлд дасгалжуулагч Ц.Ганзориг, Ж.Баасанбат нарын удирдлага дор оролцсон өсвөрийн тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь өдгөө энэ наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хамгийн өндөр амжилт болов. 

Тэмцээний охидын 39 кг-ын жинд Э.Мөнгөнсолонго, 54 кг-д Б.Удвал, 58 кг-д Ц.Гэрэл, 62 кг-д Ц.Нандинболор нар алтан медаль хүртсэн байна. Харин 50 кг-д Р.Энэрэл мөнгө, 42 кг-д А.Очирмаа хүрэл, 46 кг-д Г.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртэв. 

Харин хөвгүүдийн 55 кг-ын жинд Ц.Ганхүсэл, 65 кг-д М.Шагайхүү нар алт, М.Батшагай, 45 кг-д У.Батсайхан, 90 кг-д Б.Цэрэнбат нар мөнгө, 80 кг-д Э.Доржнамжин, нар хүрэл медалийн тавцанд гарлаа. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн