fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-22

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газарт   оруулсан саналын дагуу  дараах шийдвэр гарчээ.

Засгийн газраас  “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасан хүн ам, барилгажилтын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, орон сууц, олон нийтийн барилгын зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, газрын талбай хэмжээ зориулалт эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх, архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зургийг батлах, түүнд өөрчлөлт оруулахыг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө” батлагдаж, дагаж мөрдөх хүртэлх хугацаанд түр хориглох талаар хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авахыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгасан байна.

Тодруулбал  хүн амын нягтрал ихтэй байршлуудыг тогтоож шинээр орон сууц нийтийн барилга байшин барих зориулалтаар газар эзэмших ашиглах өмчлөх шилжүүлэхийг хориглохоор болжээ.

Бусад мэдээ

Орон нутгийн нислэгийн тийз үнэтэйгээс эрэлт бага хэвээр байна

Орон нутгийн нислэгийн тийз үнэтэйгээс эрэлт бага хэвээр байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас орон нутгийн нислэгийн тоог нэмж, тийзийн үнийг хямдруулна гэдгийг мэ

Ариунзул С.
Ариунзул С.