fitness
  • 337 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Агаарын чанарын индексийг харахад нийслэлийн дөрвөн хэсэгт "Маш их бохирдолтой" гэх үзүүлэлт зааж байна.

Тухайлбал, Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс өнөөдөр 11:45 цагийн хэмжилтээр 500-г давав. Энэ нь хамгийн муу үзүүлэлт юм. Мөн 1 дүгээр хороололд 493, Хайлаастад 407 байна.

Агаарын чанарын индекс 401-500 байх үед "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр буюу авто замаас хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай" хэмээн мэргэжлийн байгууллага зөвлөдөг.

Түүнчлэн нийслэлийн ихэнх хэсэг буюу Нисэх, Дамбадаржаа, 100 айл, МҮОНРТ, Амгалан, Налайх зэрэг орчимд агаар бохирдолтой буюу 232-298 гэх үзүүлэлтийг зааж байна. 

зураг

Бусад мэдээ

7 дугаар сард хуурай аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

7 дугаар сард хуурай аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг 7 дугаар сард ашиглалтад оруулна.

Sukhbaatar challenger тэмцээнд Монголын таван баг тоглоно

Sukhbaatar challenger тэмцээнд Монголын таван баг тоглоно

"Amsterdam Masters"-ын эрх олгох "Sukhbaatar 2023" Challenger амралтын өдрөөр болноТэмцээнд Монголын

Ариунзул С.
Ариунзул С.