fitness
  • 214 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-12

UWW буюу олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиож буй, 2024 оны эхний том тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод үргэлжилж байна. 2024 оны зуны олимпын наадмын эрхэд нөлөөлөх дэлхийн чансааны тэмцээнээс Монголын шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр алтан медаль хүртлээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон тэмцээнд оролцоогүй Э.Бэхбаяр эрэгтэй -61 кг жинд Украины Андрий Желепийг 9-2 харьцаагаар ялж олныг гайхуулав. Тэрээр Азербайжан, Пуэрто Рикогийн тамирчдыг ялж финалд хүрсэн.

Харин эмэгтэй -50 кг жинд барилдсан Долгоржавын Отгонжаргал Туркийн Эвин Дэмираныг ялж хүрэл медаль хүртэв. Тэрээр хагас шигшээд Хятадын Жичи Фенд 12-2 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Хорватыг монголын гурван бөх зорьсон ба эмэгтэй -68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа өнөөдөр барилдана.

Бусад мэдээ

Сурагчдыг стрептококийн халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулж эхэллээ

Сурагчдыг стрептококийн халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулж эхэллээ

Сурагчдын III улирлын хичээл эхэлмэгц Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан

Энэ жил явган болон дугуйн замуудыг шинээр хийхээс илүү аюулгүй байлгахыг зорьж байна

Энэ жил явган болон дугуйн замуудыг шинээр хийхээс илүү аюулгүй байлгахыг зорьж байна

Энэ жил явган болон дугуйн замуудыг шинийг хийхээс илүү өмнөх хийгдсэн замуудын эхлэл төгсгөлийн цэг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.