fitness
  • 183 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-29
  • Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн Португалын Гран При боллоо
  • Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При Одивелас хотод боллоо. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.

Б.Гончигсүрэн "С" хэсэгт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдаж дагахаар болсон юм.

Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийн нарыг ялж медалийн тавцанд зогсов. Түүний жинд Оросын Матви Каниковскы түрүүлсэн юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ.


Бусад мэдээ

Томуугийн амбулаторийг бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна

Томуугийн амбулаторийг бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна

Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм. Томуу, том

Вьетнам улсад визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор consul.mn сайт дээр мэдээлэл гарна

Вьетнам улсад визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор consul.mn сайт дээр мэдээлэл гарна

Монгол, Вьетнам иргэд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 оны арваннэгд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.