fitness
  • 225 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос өнөөдөр шударгаар шүүлгэх эрхийн талаар комиссын гишүүн Б.Энхболд дараах мэдээллийг өглөө.  

УИХ-аас батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 16-р тогтоолд шударгаар шүүлгэх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарал татсан хэд хэдэн асуудлуудыг тусгаж дөрөвдүгээр сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг даалгасан байна. 

Үүнд: 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо, нотлох баримтыг прокурор болон мөрдөн шалгах байгууллага шүүхэд гаргах эрх хэмжээг өргөжүүлэн хуульчлах 
  2. Гэрчээр сэжигтнийг дуудах ямар тохиолдлууд байж болох, аль болох гэрчээр дуудаж мэдүүлэг авсны дараа сэжигтнээр тооцох эрхзүйн зохицуулалтуудыг халах талаар тодорхой дүн шинжилгээнүүд хийж хуулийн төсөл боловсруулах 
  3. Нотлох баримтыг цахим суурьтайгаар бүрдүүлэх, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргаж өгөх эрх зүйн зохицуулалтуудыг тусгах
  4. Өсвөр насны хүүхэдтэй холбоотой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн талаар судалж танилцуулах зэрэг зохицуулалтуудыг оруулсан байна. 

2024 оны хаврын чуулганаар хүний эрхийн багц хуулийг Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамнаас өргөн барих хуулийн төсөлд шударгаар шүүлгэх эрхтэй холбоотой бодлогын шинжтэй өөрчлөлт гарахуйц зохицуулалтууд орно гэсэн хүлээлттэй байгаа юм байна. 

Нэгдсэн Үндэсний байгууллагын дур зоргоор баривчлан саатуулах ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт сургалт соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах зөвлөмж гарчээ. 

Уг зөвлөмжийн дагуу ХЭҮК-оос сургалт, зөвлөгөөний ажлуудыг эхлүүлээд явж байгаа юм байна. 

Бусад мэдээ

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний ү

Ургамлын эрүүл мэнд, хамгааллын тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн барилаа

Ургамлын эрүүл мэнд, хамгааллын тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчу

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн