fitness
  • 185 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Улсын онцгой комисс-оос хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад гадаад улсын орнуудаас тусламж ирүүлж байгаа талаар танилцууллаа.

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн/МУЗН/ Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг "21 аймаг, есөн дүүргийн дунд шатны УЗ-н хороотой хамтран 10,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламжийг хүргэхээр зорьж ажиллаж байна.

Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гамшгийн яаралтай тусламжийн  сангийн дэмжлэгээр 11 аймгийн 1,900 малчин өрхөд 550,000 төгрөгийг ХААН банкаар дамжуулан малчны дансанд шилжүүлнэ. Малын эрдэс тэжээлийн багцыг малчдад хүргэж байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр дөрвөн аймгийн 700 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламжийг хүргэнэ. Тусламжийн хүрээнд малчин өрхөд 485,000 төгрөгийг бэлнээр, малын эрдэс тэжээл өгнө.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Завхан аймгийн 700 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг хүргэх цуваа гуравдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатараас хөдөлнө.

НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран 700 өрхөд охид, эмэгтэйчүүдийн багцыг хүргэнэ.

Австралийн УЗН-ээс 500 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлсэн.

БНХАУ-ын УЗН-ээс 200 малчин өрхөд дулаан хувцасны тусламж илгээсэн.

БНСУ-ын УЗН-ээс 1,000 хөнжлийн тусламжийг ирүүлэхээ илэрхийлээд байна" гэв.

Бусад мэдээ

Стандарт мөрдүүлэхэд иргэд, хянагчдын хооронд ойлголтын зөрүү гардаг

Стандарт мөрдүүлэхэд иргэд, хянагчдын хооронд ойлголтын зөрүү гардаг

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийг

Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө

Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө

Сурагчдын амралт дуусаж хичээл эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн