fitness
  • 146 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-11

САГСАН БӨМБӨГ: Монгол тамирчин NBA-д тоглоход нэг алхам үлдлээ

Монгол Майк, гурван үе дамжсан сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од энэ оны зургадугаар сарын 26-27-ны өдрүүдэд болох NBA-ийн 78 дахь удаагийн драфтад нэрээ өгч, шилдэг тамирчдын нэг болж шалгарвал NBA-ийн талбайд гарсан анхны монгол тамирчин болох юм.

Өнгөрсөн онд Брүүклинд болсон драфтад Ш.Энхийн-Од нэрээ өгсөн ч NBA-ийн багуудад тоглохын тулд биеэ илүү хөгжүүлж, булчингийн масстай болох шаардлагатай гэж үзэн нэрээ татсан билээ. Энэ үеэр нэг багаас 2-р тойргийн сүүлээр, өөр нэг багаас two way player гэрээ санал болгосон байна. Гэвч коллежид дахин нэг жил тоглохоор болсон юм.

Ш.Энхийн-Одыг NBA-ын драфтад нэрээ өгч, од болон гялалзах мөчийг сагсан бөмбөг сонирхогчид хоног тоолон хүлээж байна.

ХӨЛ БӨМБӨГ: Европын шилдгүүд Герман улсад өрсөлдөнө

Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро 2024 зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 14 хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулагдах гэж байна.  Мюнхен хотын "Allianz Arena" цэнгэлдэх хүрээлэнд Европын гурван удаагийн аварга Германы шигшээ Шотландын багтай тоглож, тэмцээний салхийг хагалах юм.

“Герман улс ДАШТ-ээс хойш 18 жилийн дараа энэ онд Европын аваргыг зохион байгуулах юм. Мөн Югославын бүрэлдэхүүнд байсан Серби, Хорват, Словенийн хөлбөмбөгчид оролцох аж”

Европын шилдэг шигшээ багуудын тоглолтыг Premier Sports Network албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.

ҮНДЭСНИЙ БӨХ: Алтан цомын төлөөх барилдааны финал зургаадугаар сард болно

Үндэсний бөхөд шинэ өнгө төрх, форматыг оруулж ирж, олон улсын стандартад дөхүүлсэн тэмцээн бол яах аргагүй Алтан цомын төлөөх барилдаан юм. Аймаг бүр нэг баг болон оролцож, тойргоор барилдах зарчмаар явагддаг учир хамгийн үзүүштэй үндэсний бөхийн тэмцээнүүдийн нэгээр нэрлэгдээд буй.

Анхны жилдээ буюу 2023 онд Архангай аймгийн баг цомын эзэд болж 200 сая төгрөгөөр шагнуулсан билээ. Харин энэ жилийн хувьд өрсөлдөөн улам сонирхолтой болсныг тойргийн барилдаануудаас харж болно.

Алтан цомын төлөөх барилдаан нь тэгш тоотой сар бүрт болдог бөгөөд финалын барилдаан зургаадугаар сард зохион байгуулагдана. Мөн энэ сарын 15,16-нд бүх оддын барилдаан, дөрөвдүгээр сард шилдэг наймын барилдаан болох юм.

“Бөх сонирхогч та бүхэн Алтан цомын төлөөх барилдаанаа Монгол бөхийн өргөөнд дэргэдээс нь үзэхээс гадна, ДДэш-ийн 603-р сувгаар гардаг Premier Sports Network-оос үзэх боломжтой”

ОЛИМП: 100 жилийн дараа Парист эргэн ирлээ

Хүн төрөлхтөнийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг, энх тайвны бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадам долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд зохион байгуулагдана.

Энэ удаагийн наадам өмнөх жилүүдийнхээс илүү байгаль орчинд ээлтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан болох бөгөөд брейк бүжиг, тэшүүрээр гулгах, спорт авиралт, серфинг зэрэг шинэ спортын төрлүүд нэмэгдсэнээрээ онцлогтой. Мөн Францын нийслэл Парис хотод 1896 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдана.

Дэлхийн найман тэрбум хүн хоног тоолон хүлээж буй Олимпийн их наадмаа ДДэш-ийн хэрэглэгчид “Super” багцаа хэмнэлттэй үнээр сунгаад, Premier Sports Network сувгаар дуу, дүрсний өндөр чанартайгаар, сонирхолтой тайлбаруудын хамт хүлээн авч үзээрэй.

Бусад мэдээ

2024 оны I улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2024 оны I улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2024 оны нэгдүгээр улирлын буюу 1, 2, 3 дугаар сарын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр са

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны пүрэв гарагт цахилгаан, шугам сүлжээнд хийх засварын хуваарийг т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.