fitness
  • 108 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.


Тус тэмцээнд АНУ, Сингапур, Канад, Япон, Филиппин, Австри, Герман, Украин, Австралийн шилдгүүдээс гадна манай улсын гурван баг оролцож байгаа юм. Өчигдөр хэсгийн тоглолт өндөрлөсөн бөгөөд АНУ, Канад, Япон, Австри, Герман, Украин, Австрали, Монголын “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатанд буюу шөвгийн наймд шалгарчээ. “Улаанбаатар Амазонс” хэсэгтээ Филиппинийг 21:16-гаар хожиж, Австрийн багт хожигдсон юм. Тэд өнөөдөр шөвгийн наймд Украйны багтай тоглох бөгөөд энэхүү тоглолт 16:35 цагт тоглох юм. Багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Н.Нандинхүсэл нар багтжээ.

Харин Монголын шигшээ болон “Амгалан U24” багийнхан хэсгийн шатнаас шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлжээ. Дэлхийн цувралын аварга баг өнөөдөр тодорно.


Ташрамд дурдахад, маргааш эрэгтэйчүүдийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхлэх бөгөөд 3x3 мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 баг оролцоно. Манай улсаас “Улаанбаатар энержи”, “Завхан Сайнскор” баг энэхүү тэмцээнд өрсөлдөхөд бэлэн болжээ. 











Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн