fitness
  • 20 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгохоор болж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд авсан юм.

Уг зөвшөөрлийг дамлан худалдаж байгаа гэх асуудал гарчээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Хоол, нийтийн аж ахуй үйлчилгээний эрх бүгд дүүрэгт шилжсэн. Хуушуурын зөвшөөрлийг дүүргийнхэн зарж байгаа бол хайр найр байхгүй, АТГ-т өгнө. Хүй долоо худаг, Төв цэнгэлдэхийн үүдэнд "Хуушуурын зөвшөөрөл зарна" гэж байгаа бүх зарыг АТГ-т өгч, шалгуулна. Хуушуур хийх гэрийн зөвшөөрлийг нийслэлээс нэгийг ч олгоогүй. Бүх зөвшөөрлийг дүүргүүд өгсөн. Сошиал дээр солиотой юм ярьдаг хүмүүс хуушуур хийх зөвшөөрөл авахад тусгай зөвшөөрөл шаарддаг болчихлоо гээд байсан. Зөвшөөрөл тоотой юм чинь сонгон шалгаруулж өгнө биз дээ.

Жаргалсайхан, Баттөр, Цэрэн нарын зургаан дүүргийн дарга нар хуушуурын зөвшөөрлийг өгсөн байна. Дүүргийн дарга нар хуушуурын зөвшөөрөлтэй холбоотой хариуцлагыг хүлээнэ. Хуушуур хийх зөвшөөрлийг дамлан зарж байгаа асуудлыг шалгуулна.

Хуушуурын зөвшөөрлийг авлига, ашиг сонирхлын зөрчилтэй өгсөн бол зарууд дээр байгаа хүмүүсийг зар, дугаартай нь АТГ, Эрүүгийн цагдаагийн албанд Б.Батзориг албан бичгээр өг.

Ногоон байгууламжийн арчлалт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө, усан оргилуур, хог цуглуулах, тээвэрлэх, нохой, муурын устгалын эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Дүүргийн дарга нараас нэг нь ч гарч ирж энэ ажил төдийд хийгдэж дуусна гэж ярихгүй, бэртэгчин зан гаргаж байгаа. Өөрийнх нь дүүрэгт гарч байгаа асуудлын талаар дүүргийн дарга нар тайлбар хийж, газар дээр нь засаж арчил" хэмээн өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэв.

Хурлын үеэр нийслэлийн удирдах ажилтнуудад:

Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах,
Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчлах,
Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчлах,
Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй,
Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог хурдны замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхлэх,
Явган хүний замын ажлуудаа эрчимжүүлэх,
Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүлэх,
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болгожээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн