"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн орлоготой ажиллажээ.
Үүнээс 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа.
Мөн оны эхний хагас жилийн байдлаар 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.
2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод байдлаар биржээр, хил нөхцөлөөр худалдаалж байна.
Нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа эхэлснээс хойш оны эхний хагас жилийн байдлаар нийт 135 удаагийн арилжааг амжилттай хийж, 26.3 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой"