Өсвөр насны хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдаж, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүллээ.
Орхон аймгийн нэр бүхий зочид буудалд өсвөр насны нэр бүхий зочид буудалд хүчээр авчран биеийг нь үнэлүүлсэн, биед нь халдаж, айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, хүчиндсэн бүлэг этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2025 оны 8-р сарын 25-ны өдөр Шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шуурхай олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэх тул гэмт үйлдлээс татгалзахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.