fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Дэлхийн олон мянган бизнесийн байгууллагын сонголт болсон Viber for Business үйлчилгээ албан ёсоор Монгол Улсад нэвтэрч эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, Viber-ийг бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн үр ашигтай ашиглах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, харилцааг илүү оновчтой болгох талаар бодит туршлага, амжилттай кейсүүдийг хуваалцах юм.

Мөн хиймэл оюунд суурилсан шийдлүүд, маркетинг ба борлуулалтын шинэ арга барил, хууль эрх зүйн орчин зэрэг бизнесийн орчинд нэн шаардлагатай сэдвүүдийг хамрах болно.

Энэхүү арга хэмжээ бизнес эрхлэгчид, маркетинг, борлуулалтын салбарын шилдэг мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний удирдлагууд нэг дор цуглаж, мэдлэг туршлагаа солилцох, шинэ түншлэл бий болгох тав тухтай орчныг бүрдүүлжээ.

Та арга хэмжээнд оролцсоноор Viber дээрх +1 сая гаруй хэрэглэгчдэд сурталчилгаагаа үр дүнтэй хүргэх арга барилуудыг хууль, эрх зүй, технологи, маркетинг, борлуулалтын өнцгөөс танилцуулах илтгэлүүдийг сонсож, мөн өөрийн бизнест тохирсон технологийн шийдлүүдийн талаар мэргэжилтнүүдээс шууд зөвлөгөө авах боломжтой.

ENTEC26 нь бизнесүүдэд бодит шийдэл, шинэ түншлэл, инновац нэвтрүүлэх боломжийг нээх талбар болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Арга хэмжээнд оролцохыг хүсвэл та дээрх QR кодыг уншуулж эсвэл энд дарж бүртгэлээ баталгаажуулаарай.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн