fitness
  • 73 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Японы эрх баригчид зүүн хойд эргийн ойролцоо 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа ирэх долоо хоногт “маш хүчтэй” хоёр дахь газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдсэн гэж анхаарууллаа.

Энэхүү анхааруулга нь Хоккайдо, Аомори, Иватэ, Мияаги, Фүкүшима, Ибараки, Чиба гэсэн долоон мужийн 182 хотын оршин суугчдад хамаатай гэв. 

Эдгээр бүсийн иргэдийг ирэх даваа гараг буюу энэ сарын 27-ны 17:00 цаг хүртэл сэрэмжтэй байж, заавар зөвлөмжийг дагахыг зөвлөжээ. 

Даваа гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй хөдлөлтийн дараа тус улсын цаг уурын байгууллагаас цүнамигийн сэрэмжлүүлэг гаргаад байв. 

Гурван метр хүрэх давлагаа ирж болзошгүйг анхааруулсан ч удалгүй уг сэрэмжлүүлгийг цуцалсан. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Токио хотод хүртэл мэдрэгджээ. 

2011 оны гуравдугаар сард Иватэ мужийн өмнөд эргийн ойролцоо 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Японы түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. 

Эх сурвалж: NHK

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн